top of page
Writer's pictureAssitej Enkhtur

Next Generation хөтөлбөр 2023-2024




Энэхүү хөтөлбөр нь хүүхэд залуучуудад зориулсан тайзны урлагийг хөгжүүлэх хүсэл зорилготой залуу уран бүтээлчдийг олон улсын түвшний мэдлэг мэдээллээр хангаж, ур чадваруудыг суулгахаас гадна хүүхэд залуучуудад зориулсан уран бүтээлүүдийг нэмэгдүүлэх, олон Улсын АССИТЕЖ-ийн Next Generation хөтөлбөрт хамрагдах нэр дэвшигчдийг бэлдэн гаргах зорилготой анхны жилээ зохион байгуулагдсан. 


Энэхүү хөтөлбөр нийт 4 сарын турш амжилттай хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид багт хуваагдан бяцхан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн шинэ уран бүтээлүүд туурвилаа. 


1.Network-Танилцах(09.02-09.30)

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хүүхэд залуучуудад зориулсан тайзны урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа, уран бүтээлтэй танилцаж, тайзны урлагийн суурь ойлголттой болсон.  


2.Learn- Суралцах (10.01-10.30)

Олон улсын Асситежийн гишүүн орнуудын театруудын уран бүтээлүүдийг үзэж, уран бүтээлчидтэй танилцаж, олон улсын менторуудаас суралцаж уран бүтээлийн зохиол, судалгаа, төсөл, үйлдвэрлэлийн талаар ойлголттой болсон.


3.Research- Судлах (11.01-11.30)

Багт хуваагдан бичил судалгаа хийж, олон улсын тайзны уран бүтээлүүдээс туршлага судлан өөрсдийн бүтээх төслийн саналаа боловсруулав.


4.Create- Бүтээх (12.01-12.26)

Багт хуваагдан өөрсдийн хийсэн судалгаа болон төслөө бодит уран бүтээл болгож үзэгчдийн хүртээл болгосон. 

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн  төслүүд : 


  1. Бяцхан савар”  хүүхдийн жүжиг (4-10 нас)

"Хайр энэрэл, хариуцлагын тухай хүүхдийн уран төсөөллөөр дамжуулан ойлгуулж, манай оронд хууль, хяналт, хариуцлага, судалгаа дутуугаас болж эрх нь зөрчигдсөөр буй гэрийн тэжээвэр амьтдын асуудлыг давхар хөндсөн байна".


2. ”Цаасан онгоц” хүүхдийн оролцоот жүжиг (14+)

"ЦААСАН ОНГОЦ" төсөл нь өсвөр насны хүүхдүүдэд драмын хичээлээр дамжуулж сэтгэл зүйн чадвар (EQ) хөгжүүлэх, тайзны бүтээлээр өөрийн үг, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох богино хугацааны сургалт юм. Сургалтын үр дүнд хүүхдүүд өөрсдийн бодит түүхээр “Цаасан онгоц” нэртэй жүжгийг олны хүртээл болгосон.  


3.“Маргааш” уншлагын жүжиг (12-18 нас)

Зохиолын үйл явдал, AI буюу хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж, сэтгэлзүйн салбар шинжлэх ухаанд нэвтэрч цаг үед өрнөдөг. Анхны үерхлээсээ салж, сэтгэлзүйн тогтворгүй байдалд орсон охин өөрийг нь огт шүүмжлэлгүй хүлээж авах, хиймэл оюун ухаантай ярилцсанаар өөрөө ч мэдээгүй байсан асуудлаа олж харна. 


4.“Урсгал ус” контемпорари тайзны үзүүлбэр (Бүх насныханд)

Энэхүү төслийн гол агуулга нь их хотын цаг завгүй хэв маягтай амьдралын хэдэн хоромд хүмүүст байгальд очсон мэт мэдрэмжийг төрүүлж, үлгэр домгийг таниулахад оршино.


ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСГӨЛД ОРОЛЦОГЧИД ӨӨРСДИЙН БҮТЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭЖ, “УРСГАЛ УС” ТАЙЗНЫ ҮЗҮҮЛБЭР ТОГЛОГДОЖ ТӨГСӨЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ.




2 views0 comments

Comments


bottom of page